card

Бидний тухай

“Сolors tech” ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болсон билээ. Манай компани нь өдгөө үндсэн болон гэрээт 200 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын захиалгаар нийслэл болон орон нутагт олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хийж гүйцэтгэлээ. Хийж хэрэгжүүлсэн төслүүдээсээ товч дурдвал, Баянзүрх дүүргийн зүүн дөрвөн замд байрлах “Зүүн хүрээ хотхон”, Хан-Уул дүүргийн “Ханбогд хороолол”, Буянт-Ухаа цогцолборын хажуугийн 1300 айлын “Шүрт хотхон” болон Баянгол дүүрэгт байрлах 15 давхар Монголын Үндэсний их сургуулийн барилга угсралтын ажлуудыг нэрлэж болно.

Хэрэгжүүлсэн төслүүд

Төслийн тухай

Бид залуучууд, залуу гэр бүлүүдийг дэмжих зорилготойгоор 225 айлын “Сүлд хотхон” орон сууцны төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт сүндэрлэж байгаа “Сүлд хотхон” нь нийт 3 блок, тус бүр 12 давхар нийт 225 айлын орон сууцны хотхон юм. Мөн хотхон дотроо 4 давхар худалдаа, үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөгдсөн.

Бид нийгэм улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэн залуучууд, залуу гэр бүлүүдийг ХҮҮГҮЙ ЗЭЭЛЭЭР ОРОН СУУЦЖУУЛАХ төслийг хэрэгжүүлж байна. 

 


Төлбөрийн нөхцөл

100% төлөлт хийх тохиолдолд

  • Урьдчилгаа 100 хувийн төлөлтөд урамшуулалтай бөгөөд 1 мкв нь 1,650,000

Зээлээр авсан тохиолдолд

  • 1 мкв нь 2.200.000
  • Урьчилгаа 30 хувь
  • Үлдэгдэл төлбөрөө компанийн 5 жилийн хугацаатай ХҮҮГҮЙ зээлээр авах боломжтой.
Төлбөрийн нөхцөл

Талбайн сонголтууд

Танилцуулга татах

Бид таны бөглөсөн мэдээллийн дагуу эргэн холбогдох тул үнэн зөвөөр бөглөнө үү, баярлалаа.

Хүсэлт илгээх